Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Эрдэнэ сайд Кувейтын Эмирт бараалхав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентийн бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Кувейтын парламентийн бүлгийн гишүүн С.Батболд нар өнгөрсөн лхагва гарагт Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт бараалхжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Эрдэнэ сайд Кувейтын Эмирт бараалхав
С.Эрдэнэ сайд Кувейтын Эмирт бараалхав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентийн бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Кувейтын парламентийн бүлгийн гишүүн С.Батболд нар өнгөрсөн лхагва гарагт Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт бараалхжээ.

Кувейтын Эмир Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус бусад салбаруудад ч эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, хоёр орны парламентийн бүлэг хоорондын өрнүүлж буй ажлууд хоёр улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн” гэж онцлон тэмдэглэсэн байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентийн бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ -ын гишүүн, Монгол-Кувейтын парламентийн бүлгийн гишүүн С.Батболд нар Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт бараалхах үеэр уулзалтад Кувейт-Монголын парламентийн бүлгийн гишүүн Сауд Нашми Аль-Херайж болон албаны бусад төлөөлөгчид байлцжээ.

Хуваалцах