С.Эрдэнэбат: Өнөөдөр Олон улсын валютын санд шаардлага хүргүүлнэ
Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа ажил хаялтын өмнөх суулт Сүхбаатарын талбайд найм дахь өдрөө үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа ажил хаялтын өмнөх суулт Сүхбаатарын талбайд найм дахь өдрөө үргэлжилж байна. Тэд хоёрдугаар улиралд багтаан цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм. Өнөөдөр мөн Олон улсын валютын санд шаардлага хүргүүлнэ гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдэгдлээ.
Маргааш Засгийн газрын хуралдаан болно. Энэ хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулж танилцуулахаа илэрхийлсэн. Хэрэв Засгийн газраас дорвитой шийдвэр гаргахгүй бол суултаа ажил хаялтаар үргэлжлүүлэхээ Үйлдвэрчний эвлэлээс мэдээлээд байна.


















