Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Ганбаатар ажилгүй 30 мянган ээж, цэцэрлэггүй 60 мянган хүүхдийн төлөө хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар СӨБ-ын тухай хуулийн “Хүүхэд харах үйлчилгээ” заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл их хуралд оруулж байгаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Ганбаатар ажилгүй 30 мянган ээж, цэцэрлэггүй 60 мянган хүүхдийн төлөө хуулийн төсөл өргөн барилаа
С.Ганбаатар ажилгүй 30 мянган ээж, цэцэрлэггүй 60 мянган хүүхдийн төлөө хуулийн төсөл өргөн барилаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар СӨБ-ын тухай хуулийн “Хүүхэд харах үйлчилгээ” заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл их хуралд оруулж байгаа. Тиймээс эрхэм гишүүн өчигдөр цэцэрлэгийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийнхэнтэй, харин өнөөдөр МҮЭСТ ордонд эцэг, эхчүүдтэй уулзаж санаачилсан хуулийн төслийнхөө талаар санал бодлоо солилцож байна. Тэрбээр бага насны хүүхдээ өгөх цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас эзэмшсэн мэргэжил, боловсролоо зэврүүлэн гэртээ сууж байгаа 30 гаруй мянган ээж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орж болзошгүй бага насны 60 орчим мянган хүүхдийн эрх ашгийн өмнөөс энэ хууль нь зайлшгүй батлагдах ёстой. Хууль батлагдахад эцэг эхчүүд төдийгүй хүн бүрийн оролцоо чухал” гэж үзэж байгаа юм.
Энэ хуулийн төсөл батлагдвал цэцэрлэгийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийнхний эрх зүйн орчин баталгаажих, хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх үйлчилгээний шинэ төрөл бий болох, эцэг эх, асран хамгаалагчид ажил эрхэлж гэр бүлийн орлого нэмэгдэх зэрэг олон дэвшилтэт нөхцөл бүрдэх аж. Мөн энэ төрлийн үйлчилгээ эрхлэх сонирхол бүхий иргэд байнгын тогтвортой ажлын байртай болж, амьжиргааны баталгаа нь хангагдах юм.

Хуваалцах