Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

С.Ганбаатарын дүү “Оюутолгой”-той заргалдаад ялжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа “Оюу толгой” ХХК-д хандан нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл уг нэхэмжлэлийн асуудлыг Улсын Дээд шүүх өчигдөр авч хэлэлцсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Ганбаатарын дүү  “Оюутолгой”-той заргалдаад ялжээ
С.Ганбаатарын дүү “Оюутолгой”-той заргалдаад ялжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа “Оюу толгой” ХХК-д хандан нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл уг нэхэмжлэлийн асуудлыг Улсын Дээд шүүх өчигдөр авч хэлэлцсэн байна.

Улсын дээд шүүх С.Гантуяаг ажлаас үндэслэлгүй халсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзжээ.

Тиймээс шүүх дээрх хэргийг хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, С.Гантуяад олгох нөхөн олговрыг 22,7 сая төгрөг хэмээн тооцсон байна.

“Оюу толгой” ХХК-ийн төслийн менежерээр ажиллаж байгаад ажлаас халагдсан тэрээр энэхүү мөнгийг төрөлх нутгийнхаа хүүхдийн цэцэрлэгт хандивлана хэмээн мэдэгдээд байгаа аж.

Түлхүүр үг:С.Ганбаатарын дүү “Оюутолгой”-той заргалдаад ялжээ
Хуваалцах