Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Чөлөөт цаг

С.Ганбаатарын урилгыг ихэнх нь хүлээн авчээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар улзалт зохион байгуулахаа мэдэгдээд байгаа юм. Тус уулзалтад гэрээг анхлан боловсруулж, УИХ-аар батлуулсан Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарыг урьснаас гадна өмнөх ТУЗ-ийн гишүүд болох Н.Багабанди, П.Цагаан, Д.Ганболд нарыг ур

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Ганбаатарын урилгыг ихэнх нь хүлээн авчээ
С.Ганбаатарын урилгыг ихэнх нь хүлээн авчээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар улзалт зохион байгуулахаа мэдэгдсэн. Уулзалтад гэрээг анхлан боловсруулж, УИХ-аар батлуулсан Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарыг урьснаас гадна өмнөх ТУЗ-ийн гишүүд болох Н.Багабанди, П.Цагаан, Д.Ганболд нарыг урьжээ. Мөн одоогийн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд болох Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу, Ц.Сэдваанчиг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт урилга хүргүүлсэн байна.

Уулзалт 11 сарын 08-ны өдрийн 13:00 цагт болох бөгөөд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй байх талаар зарим гишүүдээс санал ирээд байгаа аж. Уулзалтад уригдсан хүмүүсийн ихэнх нь ирнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж эхлээд байна.

Түлхүүр үг:С.Ганбаатар гишүүн Оюутолгойн асуудлаар Н.Баганбанди тэргүүтэй 12 хүнийг уулзалтад урьжээ
Хуваалцах