Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Жавхлан: Би Монголчуудыг дахин сэрээсэй гэж уриалж, үсээ хусуулж байна

Үүнээс гадна тэрбээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдийг бүгдийг нь огцрохыг шаардаж байгаа гэдгээ хэллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Жавхлан: Би Монголчуудыг дахин сэрээсэй гэж уриалж, үсээ хусуулж байна
С.Жавхлан: Би Монголчуудыг дахин сэрээсэй гэж уриалж, үсээ хусуулж байна. Зураг: МҮОНРТ

МУГЖ С.Жавхлан дөнгөж сая Чингисийн талбай дээр үсээ хусууллаа. Тэрбээр энэ тухайгаа “Би Монголчуудыг дахин сэрээсэй гэж уриалж, үсээ хусуулж байна” гэж тайлбарлав. Үүнээс гадна тэрбээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдийг бүгдийг нь огцрохыг шаардаж байгаа гэдгээ энэ үеэр хэлэв. Эрх баригчид зөвхөн өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаж байгаа нь ард иргэдийг туйлдуулж байна гэсэн юм.

МУГЖ С.Жавхлангаас гадна МУГТ Ц.Шаравжамц мөн С.Жавхланг дэмжиж байгаагаа илэрхийлж үсээ хусуулсан. Түүний үсийг аав нь өөрийн биеэр ирж хайчилсан юм. Мөн энэ үеэр ДМ нэгдлийн гишүүд болон С.Жавхлангийн энэ үйлдлийг дэмжиж байгаа иргэд үсээ хусууллаа.

Хуваалцах