С.Ламбаагийн нэрийг ЭМС-ын сайдад өргөн мэдүүллээ
Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Мэдээллийн алба

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Өмнө нь Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлж байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь “Дэмжих боломжгүй” гэж үзсэн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан авч буйгаа мэдэгдсэн юм.
С.Ламбааг Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болно гэж үзсэн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.


















