Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

С.Моллай тэргүүтэй Монголын 18 жүдоч Антальягийн Их дуулгад зодоглоно

Тус тэмцээнд 67 орны 564 (эрэгтэй 336, эмэгтэй 228) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бөгөөд Монгол Улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор 18 жүдоч зодоглох юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Моллай тэргүүтэй Монголын 18 жүдоч Антальягийн Их дуулгад зодоглоно
С.Моллай тэргүүтэй Монголын 18 жүдоч Антальягийн Их дуулгад зодоглоно. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн Их дуулга тэмцээн ирэх сарын 1-3-нд Туркийн Анталья хотод болно. Тус тэмцээнд 67 орны 564 (эрэгтэй 336, эмэгтэй 228) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бөгөөд Монгол Улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор 18 жүдоч зодоглох юм.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Сүхбат, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д С.Моллай, Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзэхээр өнөөдөр хилийн дээс алхав.

Хуваалцах