Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Одонтуяа гишүүнийг “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжиллөө

Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, “Таны инээмсэглэл” төв, Монголын тархины сааны холбооноос хамтран “Энэ бол би” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Одонтуяа гишүүнийг “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжиллөө
С.Одонтуяа гишүүнийг “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжиллөө. Зураг: МҮОНРТ

Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, “Таны инээмсэглэл” төв, Монголын тархины сааны холбооноос хамтран “Энэ бол би” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин өнөөдөр уг үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа болсон бөгөөд хаалтын ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Арвин, Япон Улсын Элчин сайдын зөвлөх Минорү Кикүчи болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нар зурсан зураг, бичсэн шүлэг, цуглуулгаараа оролцож байгаа. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа тус арга хэмжээг ивээн тэтгэж, залуусыг дэмжин 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд залуусын бүтээл, цуглуулгыг үзэж, сонирхсоны зэрэгцээ С.Намуунцэцэг, А.Хүдэрбат, А.Дөлгөөн нарт Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль гардуулав. Түүнчлэн энэ үеэр үзэсгэлэн зохион байгуулагчид УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн Монголын хүүхэд залуус, эмэгтэйчүүдэд чиглэсэн бүх үйл ажиллагааг дэмжиж, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжиллөө.

Хуваалцах