Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С вирус устгах "Harvoni" эмийг оруулж ирэхээр болжээ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлалынхаа үеэр Гийлэд Сайнсэс компанид үйлдвэрлэсэн элэгний С вирусын эсрэг "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэхээр ярилцан тохиролцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С вирус устгах "Harvoni" эмийг оруулж ирэхээр болжээ
С вирус устгах "Harvoni" эмийг оруулж ирэхээр болжээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлалынхаа үеэр Гийлэд Сайнсэс компанид үйлдвэрлэсэн элэгний С вирусын эсрэг "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэхээр ярилцан тохиролцжээ. Үйлдвэрийн зүгээс ирэх дөрөвдүгээр сард холбогдох материалаа манай улсад ирүүлж бүртгүүлэхээр болсон бөгөөд "Harvoni" эмийг "Sovaldi" эмийн адил хөнгөлөлттэй үнээр авахаар тохиролцсон байна.

Harvoni эм нь вирусын эсрэг шууд үйлчилгээтэй бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдгээрээ давуу талтай юм байна. Өдөрт нэг удаа 12-24 долоо хоног тасралтгүй хэрэглэснээр үр дүн нь 98 хувийн эдгэрэлттэй болох нь нотлогдсон ажээ.

Хуваалцах