С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн баримт мэдээллийг хэсэгчлэн улсын нууцаас гаргах тухай асуудлыг хэлэлцлээ
Хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн баримт мэдээллийг хэсэгчлэн улсын нууцаас гаргах тухай асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн баримт мэдээллийг хэсэгчлэн улсын нууцаас гаргах тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ хэрэгт холбогдох 15 мянган хуудас материал байдаг. Үүний 74 хуудас нь гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой тул улсын нууцад үлдээж, 14926 хуудсыг нь нууцаас гаргахыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
Гэхдээ энэ асуудлыг Дээд шүүх судалж, эцсийн шийдвэрийг гаргана гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээллээ.


















