С.Зоригийн хэргийн яллагдагчдыг чанга дэглэмтэй хорих руу шилжүүллээ
С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих
Мэдээллийн алба

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан. Яллагдагч нар хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Дээд шатны шүүхэд хүсэлт гаргаад байгаа.
Тэгвэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас давж заалдах шатны шүүхээс гаргасан ялын тогтоолыг биелүүлж, өчигдөр орой Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймаг дахь дамжин өнгөрөх хорих ангиас шилжүүлж, чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлжээ.


















