Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий II шат ирэх сард Улаанбаатарт болно
Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний II шат хоёрдугаар сарын 24-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.
Мэдээллийн алба

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний II шат хоёрдугаар сарын 24-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно. Уг тэмцээнд Монгол Улсын шигшээ баг Сингапур, Хонконг, Гуам, Малайз, Тайландын багтай "F" хэсэгт багтсан.
Монголын шигшээ баг 2022 оны арваннэгдүгээр сард эх орондоо болсон I шатанд Тайланд, Малайзтай нэг хэсэгт өрсөлдсөн тул хоёрдугаар сарын 24-нд Хонконг, 25-нд Сингапур, 26-нд Гуам улсын багийг "UG Arena"-д хүлээн авч тоглоно.
Сонирхуулахад, "F" хэсэгт өрсөлдөх зургаан багаас дөрөв нь 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрх авна.


















