Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана

Маргааш буюу 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 11 цагт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана
Сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 11 цагт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийхээр болжээ.

“Холидэй Инн” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болох тус уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын Архитекторуудын Эвлэл, Монголын Барилгын Зураг, Төсөл Зохиогчдын холбоо, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо Орон тооны бус экспертүүд, Барилгын зураг төсөл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцох аж.

Хуваалцах