Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Сайд Д.Ганхуяг “Чалко”-гийн удирдлагатай уулзав

Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-ын “Чалко” компанийн ерөнхийлөгч Сионг Вэйпинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2013-09-24/ хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Д.Ганхуяг “Чалко”-гийн удирдлагатай уулзав
Сайд Д.Ганхуяг “Чалко”-гийн удирдлагатай уулзав. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-ын “Чалко” компанийн ерөнхийлөгч Сионг Вэйпинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2013-09-24/ хүлээн авч уулзлаа.

Төрийн өмчит “Чалко” компанийн хувьцааны 70 хувийг Хятадын Засгийн газар эзмшдэг. Өнгөт металлын зах зээлд дээр ажилладаг, 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийд салбартаа тэргүүлэх компани гэдгийг тус компанийн ерөнхийлөгч Сионг Вэйпинг онцоллоо.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Бид чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх болно. Та бүхнийг аль болох олон улсын зэх зээлийн үнээр манай бүтээгдэхүүнийг худалдан авна гэж найдаж байна. Цаашдаа гэрээг ойлгомжтой, ил тод, олон улсын түвшний “Off take” гэрээ болгон сайжруулах нь зүйтэй юм” гэв.
“Эрдэнэс таван толгой” ХК нь Хятадын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх гэрээний дагуу зээлийн өрийн үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ онд багтаан нүүрсээр төлж дуусгана.

Хуваалцах