Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайд Д.Сумъяабазар “Дойче” болон ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Дойче” банкны Ази-Номхон далайн орнуудын харилцааны менежер Хайнз-Гүэнтэр Бокенхеймэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Д.Сумъяабазар “Дойче” болон ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Сайд Д.Сумъяабазар “Дойче” болон ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Дойче” банкны Ази-Номхон далайн орнуудын харилцааны менежер Хайнз-Гүэнтэр Бокенхеймэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар Нью- Йорк хотноо хүлээн авч уулзсанд талархаад, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг IPO гаргахад “Дойче” банк хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлыг эхлүүлсэн талаар дуулгав.

Мөн УУХҮ-ийн сайд өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Уул уурхай, эрчим хүч хариуцсан Ерөнхий захирал Нандита Паршад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр говийн аймгуудад усны асуудлыг шийдвэрлэхэд болон Алт-2 хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зэргээр санал солилцлоо. ЕСБХБ-ны төлөөлөгчдийн зүгээс эдгээр саналуудад нааштай хандаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

Хуваалцах