Сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгөх хүсэлтээ илэрхийллээ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэдхэн минутын өмнө өөрийн твиттер хуудсаараа сайдын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэдхэн минутын өмнө өөрийн твиттер хуудсаараа сайдын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Тэрээр, "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа. Миний толгойлсон Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй гэж үзэж Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсье" гэжээ.
— Ж.Бат-Эрдэнэ (@baterdene_j)
August 12, 2018


















