Сайд Х.Баделхан нийслэл, аймгийн Засаг дарга нартай гэрээ байгууллаа
Засгийн газрын зарим чиг үүргийг 2020 онд орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулах гэрээг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Нийслэл, аймгийн Засаг дарга нартай байгууллаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын зарим чиг үүргийг 2020 онд орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулах гэрээг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Нийслэл, аймгийн Засаг дарга нартай байгууллаа. Гэрээнд “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, инженерийн дэд бүтэц, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуй, сургалт, хүний нөөц, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
























