Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайд Х.Болорчулуун Дорнод аймагт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн өвөлжилт хүндэрч, цагаанаар зудархуу байгаа Баянтүмэн, Булган сумын малчидтай уулзаж, эм болон хүнсний тусламж үзүүлж а

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Х.Болорчулуун Дорнод аймагт ажиллалаа
Сайд Х.Болорчулуун Дорнод аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн өвөлжилт хүндэрч, цагаанаар зудархуу байгаа Баянтүмэн, Булган сумын малчидтай уулзаж, эм болон хүнсний тусламж үзүүлж ажиллалаа.

Ажлын хэсэг Аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцав. Дорнод аймгийн хэмжээнд Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутаг цагаанаар зудархуу, Баянтүмэн сумын хойд хэсэг, Сэргэлэн сумын өмнө, зүүн хэсгээр цагаан зуд буюу цасны зузаан хээрийн бүсэд 22 см-ээс дээш хүрч, өвөлжилт хүндрээд байна.

Ажлын хэсэг бодит байдалтай танилцсаны үндсэн дээр өвөлжилт хүндэрч цас ихээр орсон суманд төрийн үйлчилгээг тасралгүй хүргэх зорилгоор туулах чадвар сайтай автомашин, 220 тонн хивэг, тэжээл, долооцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах