Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сайд нарын асуудлыг өргөн барих хүртэл Байнгын хорооны хуралдаан хойшлов

Учир нь сая болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн олонх нь Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг дангаар хэлэлцэж байгаа нь буруу, анхнаасаа сайд нарын асуудалтай хамт өргөн барих байсан гэсэн байр суурьтай байсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд нарын асуудлыг өргөн барих хүртэл Байнгын хорооны хуралдаан хойшлов
Сайд нарын асуудлыг өргөн барих хүртэл Байнгын хорооны хуралдаан хойшлов. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь сая болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн олонх нь Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг дангаар хэлэлцэж байгаа нь буруу, анхнаасаа сайд нарын асуудалтай хамт өргөн барих байсан гэсэн байр суурьтай байсан юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэдийгээр чуулганы хуралдааны үеэр бүрэлдэхүүний хуулийг шийдсэн даруйд сайд нарыг томилно хэмээн мэдэгдэж байсан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр сайд нарын асуудлыг бүрэлдэхүүний хууль батлагдахаас өмнө оруулж ирнэ гэж мэдэгдлээ.

Тиймээс сайд нарыг томилох асуудал орж ирэх хүртэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Сайд нарын асуудлыг хэзээ шийдэх нь тодорхойгүй байгаа ч гишүүдийн дунд өнөөдөртөө багтаан өргөн барина гэсэн хүлээлт үүсээд байгаа ажээ.

Хуваалцах