Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайд Ц.Баярсайхан Буянт-Ухаа орон сууцны хороололын үйл ажиллагаатэй танилцлаа

Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслөөр Буянт-Ухаа орон сууцны хороололд 15000 өрхийн / 60000 хүн ам / хэрэглээг хангах цэвэр, бохир усны болон дулаан цахилгаан хангамжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Ц.Баярсайхан Буянт-Ухаа орон сууцны хороололын үйл ажиллагаатэй танилцлаа
Сайд Ц.Баярсайхан Буянт-Ухаа орон сууцны хороололын үйл ажиллагаатэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслөөр Буянт-Ухаа орон сууцны хороололд 15000 өрхийн / 60000 хүн ам / хэрэглээг хангах цэвэр, бохир усны болон дулаан цахилгаан хангамжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явцтай Барилга, Хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан газар дээр нь очиж танилцлаа. Мөн Ирээдүй, Баянголын амны орон сууцны хороололд хэрэгжүүлж байгаа ажлуудтай сайд танилцав.

Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Баянголын аманд 450 га газарт орон сууцны хороолол барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаад байгаа. Энэхүү төлөвлөгөөгөөр 18435 өрхийн 70055 хүн Баянголын аманд амьдрах юм. Буман-Өлзий, Мянганы хотхон зэрэг орон сууцны хорооллууд баригдаж эхлээд байна.

Дэд бүтэц төслөөс хэрэгжүүлж байгаа Баянголын амны инженерийн шугам сүлжээний багц 3 ажлыг 13,3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд мөн л ирэх 11 сарын 1 нд дуусгахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна.

Хуваалцах