Сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын уулзалтад оролцов
Уулзалтад оролцогчид гадаадын хөрөнгө оруулагчидтай бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хийгдэж буй тодорхой ажлуудын талаар санал солилцсон юм.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын 8 дугаар сарын уулзалтад уригдан оролцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн бодлого, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд Засгийн газраас явуулж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Уулзалтад оролцогчид гадаадын хөрөнгө оруулагчидтай бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хийгдэж буй тодорхой ажлуудын талаар санал солилцсон юм. Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн сонирхож буй асуултад хариулт өгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч, бизнесийн салбарынхныг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


















