Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сайд Ц.Мөнх-Оргил Европын парламентын төлөөлөгчдийн хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга хатагтай Лаима Лусиа Андрикиен тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Ц.Мөнх-Оргил Европын парламентын төлөөлөгчдийн хүлээн авч уулзав
Сайд Ц.Мөнх-Оргил Европын парламентын төлөөлөгчдийн хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга хатагтай Лаима Лусиа Андрикиен тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

Хатагтай Лаима Лусиа Андрикиен нь Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгууль ажиглах бүрэлдэхүүнд Европын Парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаа аж.

Уулзалтаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хатагтай Лаима Лусиа Андрикиентэй хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа өнгөрсөн сард Европын Холбоонд хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, цаашид хийх ажлын талаар ярилцав. Энэ хүрээнд хоёр талын байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох ажлыг түргэвчлэх, Европын Холбооны боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах Монгол оюутан залуусын тоог нэмэгдүүлэх, Европын Холбоотой визийн нөхцлийг хөнгөвчлөх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Хуваалцах