Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Сайханы сарлаг-2019" энэ сарын 25-ны өдөр болно

Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, сарлаг үхрийн тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, уналга эдэлгээнд сургах, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчилах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сайханы сарлаг-2019" энэ сарын 25-ны өдөр болно
"Сайханы сарлаг-2019" энэ сарын 25-ны өдөр болно. Зураг: МҮОНРТ

Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, сарлаг үхрийн тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, уналга эдэлгээнд сургах, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго дор 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ханхонгор сумын нутаг Говь гурван сайхан уулын "Ёлын ам"-нд “Сайханы сарлаг-2019” арга хэмжээг хийнэ.

Энэ үеэр:

1. Сарлагийн тоо толгойг тоолох бүртгэх, сарлаг бүрт урамшуулал олгох

2. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах

3. Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

4. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах

5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах

6. Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах

7. Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулна.

Хуваалцах