Сайн багш нарыг урилгаар багшлуулж эхэллээ
Өмнөговь аймагт математикийн хичээлийн чанар, амжилтыг ахиулах зорилгоор "Оюуны хурд" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Багш сурагчдын амжилтыг үнэлж урамшуулахаас гадна САЙН БАГШ нарыг урилгаар багшлуулж байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймагт математикийн хичээлийн чанар, амжилтыг ахиулах зорилгоор "Оюуны хурд" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Багш сурагчдын амжилтыг үнэлж урамшуулахаас гадна САЙН БАГШ нарыг урилгаар багшлуулж байна. Эхний ээлжинд 4 математикийн багштай хамтран ажиллах гэрээ байгуулж сургалтын чанар, сурагчдын амжилтыг ахиулах ажлыг эхлүүллээ.
Улсын тэргүүний 3 дугаар сургууль, Оюуны мэлмий 4 дүгээр сургууль, 1200 хүүхдийн суудалтай 5 дугаар сургуульд багшилна. Улс бүсийн чанартай олимпиадад удаа дараа амжилт гаргаж байсан, туршлагатай багш нар юм.


















