Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайн дурын идэвхтэн 400 орчим иргэнийг бэлтгээд байна

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайн дурын идэвхтэн 400 орчим иргэнийг бэлтгээд байна
Сайн дурын идэвхтэн 400 орчим иргэнийг бэлтгээд байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд зохион байгууллаа.



Энэ удаагийн сургалтад Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн 40 орчим иргэн оролцож, анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй болсон юм.



Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн нийт 400 орчим иргэнийг бэлтгэж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадвартай болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах