Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайн дурын идэвхтнүүдийг зоонозын сургагч багшаар бэлтгэв

ЗӨСҮТ Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран олон нийтийн оролцоонд тулгуурлан зоонозын халдварт өвчнийг тандах, эрт мэдээлэх тандалтын тогтолцоог өргөжүүлэх,

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайн дурын идэвхтнүүдийг зоонозын сургагч багшаар бэлтгэв
Сайн дурын идэвхтнүүдийг зоонозын сургагч багшаар бэлтгэв. Зураг: МҮОНРТ

ЗӨСҮТ Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран олон нийтийн оролцоонд тулгуурлан зоонозын халдварт өвчнийг тандах, эрт мэдээлэх тандалтын тогтолцоог өргөжүүлэх, үйл явдалд суурилсан тандалтын тогтолцоог идэвхжүүлэх зорилгоор сайн дурын идэвхтэн, багийн ахлагч нарт зоонозын халдварт өвчний ерөнхий мэдлэг, мэдээлэл өгөх эхний сургалтаа зохион байгууллаа.

Сургалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 20 гаруй сумын төлөөлөл болох 210 гаруй сайн дурын идэвхтэн оролцож зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд сургалт мэдээлэл хийх, мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх, анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх сургагч багшаар бэлтгэгдлээ.

Хуваалцах