Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайн жишиг, шилдэг шийдлүүдээс суралцагсад батламжаа гардав

Таван өдрийн турш үргэлжилсэн энэ сургалтыг НЗДТГ, Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академитай хамтран зохион байгуулсан юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайн жишиг, шилдэг шийдлүүдээс суралцагсад батламжаа гардав
Сайн жишиг, шилдэг шийдлүүдээс суралцагсад батламжаа гардав. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд өндөр хөгжилтэй орнуудын сайн жишиг, шийдлүүдээс суралцан мэдлэгээ цэнэглэсэн Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв УТҮГ, НИТХ, НЗДТГ болон түүний хэрэгжүүлэгч агентлагийн төлөөллөөс бүрдсэн нийт 20 албан хаагч батламжаа гардан авлаа.

Таван өдрийн турш үргэлжилсэн энэ сургалтыг НЗДТГ, Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академитай хамтран зохион байгуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хувьд албан хаагч, мэргэжилтнүүдээ чадавхжуулахад тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч байна. Дэлхийн том хотууд шиг хөгжихийн тулд бид хүний нөөцдөө анхаарах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Үүн дээр НЗДТГ түүчээлж, чухал сургалтыг зохион байгуулсан нь зөв жишиг, цаашид ч бид энэ чиглэлд олон ажлыг хийнэ.

Алба хаагч, мэргэжилтнүүд маань иргэдийн оролцоог хангах, хотынхоо эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх, дижитал шилжилтийг хэрхэн хурдасгах жишээнүүдээс суралцаж байгаад баяртай байна” гэж онцолсон юм.

Хот төлөвлөлт, эдийн засгийн хөгжил, орчин үеийн технологийн инновац зэрэг салбарт боловсон хүчнийг бэлдэх, мэргэшүүлэх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэг хүнийг Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академид бүрэн тэтгэлгээр суралцуулах болсныг Хөтөлбөрийн менежер, сургагч багш Ларс Бурэма дуулгалаа.

Ташрамд, энэ сургалтад хамрагдсан хүмүүс мэдлэг, туршлагаа бусад мэргэжилтэн, алба хаагчдад зааж түгээх юм.

Хуваалцах