Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе” арга хэмжээг зохион байгуулав

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны ажлын албанаас “Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе” арга хэмжээг зохион байгууллаа.

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе” арга хэмжээг зохион байгуулав
“Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе” арга хэмжээг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны ажлын албанаас “Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр ам бүл 16-уулаа амьдардаг, ахмад настан, өрх толгойлсон эцэг Ж.Сосорбарам гуайд "Монгол хүн бүрийн ирээдүйн төлөө сан"-аас гэр олгосон юм.

Монгол хүн бүрийн ирээдүйн сайн сайхны төлөө, бусдын дэмжлэг шаардлагатай хэн нэгэнд тусламжийн гараа сунгах, дэмжлэг үзүүлэх зорилготой тус сан нь 2014 онд байгуулагджээ. Ийнхүү өнөөдрийг хүртэл 15 дугаар хорооны Засаг даргын ажлын албатай хамтран гуравдугаар сард хорооны зорилтот бүлгийн 108 өрхөд хүнсний туслалцаа үзүүлсэн бол хоёр дахь арга хэмжээ нь дээрх үйл явдал боллоо. Цаашид олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Хуваалцах