"Сайншанд" салхин парк төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав
Өчигдөр Монгол Улс эрчим хүчний хямралаас гарах зорилгоор хоёр дахь Салхин цахилгаан станцыг байгуулах гараагаа эхлүүлж байгаатай холбогдуулан уг төслийн нээлтийн ёслол боллоо. Ёслолд Гадаад харилцааны сайд Л.Болд, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгал орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, зарим УИ
Мэдээллийн алба

Өчигдөр Монгол улс эрчим хүчний хямралаас гарах зорилгоор хоёр дах Салхин цахилгаан станцыг байгуулах гараагаа эхлүүлж байгаатай холбогдуулан уг төслийн нээлтийн ёслол боллоо. Ёслолд Гадаад харилцааны сайд Л.Болд, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгал орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, зарим УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн (Mr. Gerhard Thiedemann), Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Төвийн Бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ ТӨХК, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн Гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалтан оролцлоо.


















