Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайншанд сумын 5-р багийн малчин Эмэгтэйчүүд чууллаа

Уулзалтад Зүүнбаян багийн 32 малчин эмэгтэй оролцож малчдын талаар төрөөс баримталж буй бодлого, өвөлжилтийн бэлтгэл, Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг сэдвээр мэдээлэл сонслоо. Мөн эрүүл мэндийн тусламжийг авахад тулгардаг асуудлуудаа нээлттэй холбогдох байгууллагынханд сон

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайншанд сумын 5-р багийн малчин Эмэгтэйчүүд чууллаа
Сайншанд сумын 5-р багийн малчин Эмэгтэйчүүд чууллаа. Зураг: МҮОНРТ

Уулзалтад Зүүнбаян багийн 32 малчин эмэгтэй оролцож малчдын талаар төрөөс баримталж буй бодлого, өвөлжилтийн бэлтгэл, Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг сэдвээр мэдээлэл сонслоо. Мөн эрүүл мэндийн тусламжийг авахад тулгардаг асуудлуудаа нээлттэй холбогдох байгууллагынханд сонордууллаа.

Энэ үеэр сумын хэмжээнд мал тооллого 12-р сарын 08-ны өдрөөс эхлэн явагдах талаар малчин эмэгтэйчүүдэд мэдээлэл өгч бэлтгэл ажлаа сайтар хангахыг сумын холбогдох мэргэжилтнүүд уриаллаа. Сайншанд сумын хувьд энэ жил өвсний аюулгүйн нөөцөд 75,5 тн өвс, 21,2 тн тэжээлийг бэлтгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сумын хэмжээнд 80-85 хувьтай хангаад байна.

Мөн малын гоц халдварт өвнөөс урьдчилан сэргийлэх цэцэг, шүлхий, бруцеллёзын тарилгуудыг бүрэн хийж дуусгажээ.

Хуваалцах