Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сайра” загаснаас шимэгч хорхой илэрлээ

Иймээс “Сайра” нэрийн 4680009030015 кодтой бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгаа тул тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг та бүхэнд сэрэмжлүүлэн анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сайра” загаснаас шимэгч хорхой илэрлээ
“Сайра” загаснаас шимэгч хорхой илэрлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан иргэний гомдлын дагуу тус газраас Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохангай ХХК-ийн “Миний дэлгүүр” 102 худалдааны төвд худалдаалж байсан ОХУ-д үйлдвэрлэсэн загасны консерв /Сайра/ нэрийн 4680009030015, 14.12.13, цувралын дугаар болон хүчинтэй хугацаатай бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийжээ.

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид тус бүтээгдэхүүний дээжийг шинжлүүлэхэд 2013 оны 12 дугаар сарын 14 үйлдвэрлэсэн Сайра консервны дээжинд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна. Иймээс “Сайра” нэрийн 4680009030015 кодтой бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгаа тул тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг та бүхэнд сэрэмжлүүлэн анхааруулж байна.

Хуваалцах