Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь хортой

Сахар хүний амьдралд хэрэгцээтэй 6 гол бодисын нэг болох нүүрс усны 1 хэлбэр буюу энгийн нүүрс ус

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
Сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь хортой
Сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь хортой. Зураг: МҮОНРТ

Сахарын хэрэглээ1. Сахар чихэр гэж юу вэ?Сахар хүний амьдралд хэрэгцээтэй 6 гол бодисын нэг болох нүүрс усны 1 хэлбэр буюу энгийн нүүрс усЧихэр, чихэрлэг бүтээгдэхүүнд ордог сахар нь энгийн нүүрс буюу цэвэрлэгдсэн элсэн чихэрСахарыг чихрийн манжингаас цэвэрлэж цагаан элсэн чихэр гаргаж авахаас гадна чихрийн нишингээс цэвэрлээгүйг бор сахар гаргаж авдагЭнэ цагаан, бор сахар 2-ын адил тал нь сахарын агууламж, илчлэг чанар нь адил, харин бор сахар амин дэм эрдэс агуулдагаараа дээр ч тийм ч их биш. Бас хиймэл бор сахар байдаг энэ нь цагаан элсэн чихэрээс ялгаагүй илчлэг өгөхөөс цаашгүйСахарын зөвлөмж хэмжээ насанд хүрсэн эрэгтэй хүн 30 гр/өдөр, эмэгтэй хүн 25 гр/өдөр байдаг.2. Сахар биед ороод юу болдог вэ?Сахар биед ороод гэдсэнд глюкоз болон задрана.Глюкоз цусанд, элэгт, илүүдэл нь биед өөх болон хуримтлана1 г сахар 4 ккал илч ялгаруулна. 10 г сахар идэхэд 40 ккал илч болно гэсэн үг3. Сахар бие ямар ашиг тустай вэ?Сахар зөвхөн нормын хэмжээгээр хэрэглэх үед л хүний биед ашиг тустайИлчлэг өгнөСудсанд бүлэн үүсгэхгүй учраас судас бөглөрөхгүйТархинд тэжээл болно4. Сахарыг хэтрүүлэн хэргэлэхэд хортой учраас эрдэмтэд эмч нар юу гэж үздэг вэ?“3 цагаан хор” түүний нэг нь цагаан элсэн чихэр“Амттан бол таашаал нөгөө талдаа тарчлаантай үхэл”“Тансаг хэрэглээний амьдрал гашуун төгсгөлтэй”“Орчин үеийн донтуулагч”“Сахар- донтуулагч хүнсний бүтээгдэхүүн”“Амьдралыг аюулд хүргэх хүнс”5. Яагаад эрдэмтэд, эмч нар сахарыг ийнхүү нэрлэх болов?ТаргалуулнаТаргалснаас: Чихрийн шижин, олон байрлалын хорт хавдар: умай, бөөр, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхай, хөхнийЦусанд сахар ихэссэнээс: Чихрийн шижин, мөн л олон байрлалын хорт хавдар: хөх, түрүү булчирхай, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, өндгөвчийнМөөгөнцрийн өвчинКальц, магни, натри, кали, хром дутнаАмьдралыг богиносгоноҮе мөч өвдөх, тулайтах өвчин хүрэхНөхөн үржихүйн эрхтэнд муу нөлөөтэй. Эр бэлгийн эсийн чанар муудаж эрүүл бус үр тогтох, цаашилбал эрүүл бус хүүхэд төрөхТамхины адил хортойЭлэг өөхлөж үйл ажиллагааны алдагдалд орноХаршил, гуурсан хоолойн багтраа, толгой таллаж өвдөхЦөс чулуужихНүдний болор цайхЯс сийрэгжих6. Монгол хүн амын дундах илүүдэл жин таргалалтын байдал7. Хүүхдэд ямар хортой вэ?Шүд цоорох, буйлны үрэвсэл Оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох,Кальц дутах, үүнээс болж Д амин дэмийн дутал, яс сийрэгжихэд хүрэхХоолонд дургүй болж тэжээлийн бодисын дуталд хүрэхСахар чихэрт донтохӨвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муутгахХэт хөдөлгөөтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэхӨсөлтийн гормон үүсэлт муудсанаас хүүхдийн өсөлт муудахХүнсний харшилд өртөх8. Сахар чихэр ихтэй ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?Элдэв төрлийн цаастай чихэр 65-85% сахартайЧихэрлэг гурилан бүтээгдэхүүнүүд 10-с дээш % сахартайЖимсний чанамал 100 гаруй %, 2 халбага идэхэд хоногийн сахарын хэмжээЖимсний чихэрлэг шүүс 1 саванд 32-36 г сахартай Хийжүүлсэн ундаа 1 банк-д 4-18 ширхэг ёотонШпагетти соус 125 г-д 8 г сахартайКетчуп 50% сахартайХатаасан жимс 5-6 ширхэг 32 орчим г сахартайБялуу жижиг хэрчим 25-30 г сахартайШоколад 1 хавтгай 42 н нь 12.5 г сахартайМөхөөлдөс 120 г нь 17.5 г сахартайХатуу чихэр 1 ширхэг 25-100 г сахартайБохь 1 ш 2.5 г сахартайЖигнэмэг 1 хэрчим 25 г орчим сахартайИхэнх бүтээгдэхүүний шошго дээр сахартай л гэж бичихээс хэмжээг нь бичдэггүй.9. Чихэр, чихэртэй бүтээгдэхүүний хэрэглээг яаж багасгах вэ?Аажмаар багасгах Цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болтлоо багасгаӨдөрт хэрэглэх сахараа хэмжиж аваад түүнээ хэрэглэДүрэм мөрд 7 хоногийн, эсвэл сарын 1 өдрийг сонгон хэрэглэх, хоолны дараа амттан идэхгүй, амттан байнга хэрглэдэг бол оронд нь жимс иднэ, зайрмагийг сарын тэдний өдөр иднэ зайрмаг болон чихэрлэг амттан хэзээ ч худалдан авахгүй гэх мэтЧихэртэй цай кофе уухын оронд нимбэгтэй эсвэл бусад цай ууХоол амтлагчаас татгалзХүнсний шошгоноос сахар агуулсан эсэхийг заавал уншиж сур.Амтлаг зүйл идмээр бол хоолтой хамт хэрэглэАлим, жимсний нухашнаас татгалзТамирчдад зориулсан хүнс ундаанаас татгалзКсилитолыг сахарыг орлуулан хэрэглэШоколадыг маш багаар хэрэглэ. Цагаан шоколад какаогүй цул чихэр тул бүү хэрэглэ, Хар шоколад какао ихтэй сахар бага тул бусад шоколадыг бодвол хор багатайӨдрийн 3-4 хоолноос бүү татгалз. Хоолоо алгасвал сахар их идэх хүсэлтэй болдогСогтууруулах ундаанд шар айраг, вино, оргилуун дарс сахар ихтэйг анхаарХүслээ дарахын тулд ус уу, явган явГурилан бүтээгдэхүүн сахараас гадна тос ихтэй илчлэг ихтэй бүтээгдэхүүнд орно10. Сахар чихэр илчлэг ихтэй бүтээгдэхүүн Ихэнх чихэр 25-140 г хэмжээтэй, 25-100 г сахар агуулсан байдаг5 ширхэг хамгийн бага хэмжээтэй чихэр идэхэд 125 г чихэр, түүний 100 г сахар. 1 г сахар 4 ккал илчлэгтэй болохоор 5 ширхэг 125 г чихэр буюу 100 г сахар 400 ккал илчлэг өгнө. Сургуулийн өмнөх насны хүүхдэд хоногт 1600 ккал илчлэг шаардлагатай. Тэгвэл 5 ш чихэр хоногийн хоолны илчлэгийн 4-ний 1-ийг хангана. Хоолоо хасахгүй учраас энэ хамжээний илчлэг илүүднэ гэсэн үг. Энэ илүүдэл илчлэг биед өөх болон хуримтлана.11. Хүүхдүүдийг чихэрт донтохоос сэргийлэх ямар арга байна вэ?1 нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр, давс хийхгүй Хүүхдэд 5 нас хүртэл цаастай чихэр өгөхгүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлахБага насны хүүхдэд хоногт 5 г сахарын нармтойСургуулийн насны хүүхдэд 6-8 г Хүүхдэд бүх баяраар чихэр өгдөг дадлаа зогсоох. Эх орны үйлдвэрийн оньсон болон бусад тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл, зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг зэрэг зүйл бэлэглэхЭрүүл мэндийн хичээлээр бүх насны хүүхдэд чихрийн хорын талаар хичээл зааж сурталчилгаа хийж байхЧихэр их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгийг эрт илрүүлж байхЭцэг эхчүүд хүүхдээ чихэрт донтсон эсэхийг мэдэж байхХүүхдээ өвчлөхөд сиропон эм бүү хэрэглэ. Эмч нар ч бага насны хүүхдэд зориулагдсан сиропон эмийг хүүхдэд бүү өг. Өөр маш олон эм байгаа.12. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлчилгээнд хориглох бүтээгдэхүүнЧихэр мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн Нийлэг болон химийэн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн жүүсБүх төрлийн хийжүүлсэн ундааТөрөл бүрийн нийлэг, химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч: вигор, дашида кетчуп гмХайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн13. Цаашид юун дээр анхаарах шаардлагатай вэ? Эрүүл биш хүнс гэж албан ёсоор нэрлэхТамхины хорын зиндаанд хүрсэнийг баталгаажуулахСурталчилгааг хориглох шийдвэр шийдвэр хэрэгтэй байгааг анхаарахСахар орсон бүтээгдэхүүний шошго дээр сахарын хэмжээг бичих Үндэсний статистикийн газраас Сахарын 1 хүнд жилд оногдсон хэмжээг жилийн эцэс бүрт мэдээлдэг болохСахар орсон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багасгахЧихрийн импортыг хязгаарлахЦагаан идээгээ чихэргүй үйлдвэрлэхЧихэр хэтрүүлэн хэрэглэснээс болон амьдралын буруу хэвшлээс болдог ХБӨ удамшдаг тул Чихрийн шижинтэй, ЗСӨ-тэй, даралт ихэсдэг, хорт хавдраар өвдсөн хүмүүс хүүхдүүдээ эдгээр өвчнөөс сэргийлэхэд онцгой анхаарах ялангуяа чихрийн хэрэглээн дээр анхаарах шаардлагатайНийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Хуваалцах