Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сахарын хэрэглээг бууруулж, сүү цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлцгээе

Монгол улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн “Хүн амын хоол тэжээлийн” үндэсний 4 ба 5 дугаар судалгааны дүнгээс харахад 2010 оноос 2017 оны хооронд илүүдэл жин, таргалалтын тархалт 5 хүртлэх настай хүүхдүүдэд 6.6 хувь - 12 хувь, 7 - 11 настай хүүхдүүдэд 4.3 хувь - 28 хувь, 15 - 49 нас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Сахарын хэрэглээг бууруулж, сүү цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлцгээе
Сахарын хэрэглээг бууруулж, сүү цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлцгээе. Зураг: МҮОНРТ

Монгол улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн “Хүн амын хоол тэжээлийн” үндэсний 4 ба 5 дугаар судалгааны дүнгээс харахад 2010 оноос 2017 оны хооронд илүүдэл жин, таргалалтын тархалт 5 хүртлэх настай хүүхдүүдэд 6.6 хувь - 12 хувь, 7 - 11 настай хүүхдүүдэд 4.3 хувь - 28 хувь, 15 - 49 настай эрэгтэйчүүдэд 49.3 хувь - 64 хувь, энэ насны эмэгтэйчүүдэд 32.9 - 63 хувь болж тус тус огцом нэмэгдсэн байна.Илүүдэл жин, таргалалтын хувь нэмэгдэхэд хооллолтын буруу дадал тухайлбал, чихэр ихтэй хүнс хоол, ундааны хэрэглээ нь чухал нөлөөтэй.ХХААЯ-ны мэдээгээр хүн амын сахарын хэрэлээ 268 хувь буюу хэрэглэх ёстой норм хэмжээнээс 2.5 дахин их байна.Судалгаагаар 6-11 насны хүүхдийн /ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох-2013 /80.9 хувь нь 7 хоногт хамгийн багадаа 1 удаа чихэрлэг ундаа (ундаа, хийжүүлсэн, цай),97 хувь нь 7 хоногт 1 ба түүнээс олон удаа чихэр,төрөл бүрийн амттан, шоколад хэрэглэсэн байна.Чихэрийг хэт их хэмжээгээр хэрэглэхэд цусан дахь триглицеридийн хэмжээ болон цусны даралт нэмэгдэж, өндөр нягтралтай липопротейдын хэмжээ буурч, зүрх судасны эмгэгийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Чихэрлэг ундааны хэрэглээ нь гликемийн ачааллыг ихэсгэж, инсулинд тэсвэрт байдлыг үүсгэж, нойр булчирхайн лангерхансын арлын эсүүдэд шууд нөлөөлснөөр чихрийн шижингийн эрсдлийг нэмэгдүүлдэг.Чихэр ихтэй бүтээгдэхүүн, ундааг хэтрүүлэн хэрэглэх нь дараах өвчин, эмгэгийг үүсгэнэ.Үүнд:шүд зөөлрүүлэх, хорхойтохилүүдэл жин, таргалалтэлэг өөхлөхстресст орохчихэрлэг бүтээгдэхүүнд донтох улмаар хоолонд дургүй болсноор бичил тэжээлийн дуталд өртөхсурах идэвх буурах, ой тогтоолт муудахдаралт ихэдэлт, зүрх судасны өвчинчихрийн шижинясны гэмтэл, яс сийрэгжилтхавдар зэрэг өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.Түүнчлэн манай улсын хүн амын дунд илүүдэл жин таргалалтаас гадна аминдэм эрдэсийн дутал буюу хоол тэжээлийн далд өлсгөлөн хүн амын дунд өндөр тархалттай байна. Хүн амын хоол тэжээл үндэсний судалгаагаар 5 хүртэл насны хүүхдийн дунд цус багадалт 26,6 хувь, жирэмсэн эхчүүдийн цус багадалт 21.2 хувь, Д аминдэмийн дутал 5 хүртэлх насны хүүхдэд 61 хувь, жирэмсэн эхчүүдэд 75хувь, эрэгтэйчүүдэд 40хувь тус тус байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 9.5 хувь А аминдэмийн дуталтай байна.Тиймээс сахар, сахар ихтэй хүнсний хэрэглээг бууруулахын тулд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай юм.Сүү, сүүн бүтээгдэхүүн нь өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог. Мөн дархлааны үйл ажиллагааг дэмжих, зүрх судас, чихрийн шижин, хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.Ялангуяа өсвөр насныхан, жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүд хамгийн их шаардлагатай кальцийн эх үүсвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүн юм.НЭМҮТ-ээс 2012 онд хийсэн судалгаагаар өсвөр насныхны сүү цагаан идээний хэрэглээ 31.3 хувь гэсэн дүн гарчээ. Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн нормд хоол хүнсээр авах кальцийн хэмжээг 800-1300 мг гэж заасан. Энэ нь 2-3 аяга сүү, сүүнд агуулагдах хэмжээ юм.Монгол хүн амын хоол тэжээлийн бодисуудын хэрэглээг судалсан судалгааны дүнгээр 8-14 насныхан хоногт шаардлагатай кальцийн 31хувийг, 15-18 насны охид 32 хувийг, хөвгүүд 27.5 хувийг, 19-24 насны эмэгтэйчүүдэд 41.6 хувийг, эрэгтэйчүүд 33.5 хувийг авч байгаа нь зөвлөмж хэмжээнээс 2-3 дахин бага байгаа ба 8-14 насны хүүхдийн 28.5хувьд сийвэн дэх кальци байх ёстой хэмжээнээс доогуур байна. Түүнчлэн 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн хоногт хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 294-445 гр, эрэгтэйчүүд 161-622 гр хэрэглэж байна.ЭМШУИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хийсэн судалгаагаар хүн амын шүд цоорох өвчний тархалт 71.6 хувь байгаа нь кальцийн дутал буюу сүү цагаан идээний хэрэглээ хангалтгүй байгааг харуулж байна.Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нэг том алхам нь чихрийн хэрэглээг бууруулж, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлж,уламжлалт дадлаа сэргээх шаардлагатай байна.Дараах зөвлөмжийг санал болгож байна.Үүнд1.Эх орны хүнсний үйлдвэрүүд, малчид сүү, цагаан идээгээ аль болохоор сахаргүй үйлдвэрлэх, хэрэв сахар нэмэлтээр хийсэн бол 100г-д агуулагдах сахарын хэмжээг бүтээгдэхүүнийхээ шошгон дээр заавал тавьж хэвшсэнээр хэрэглэгчдэд сонголт хийх боломжийг бүрдүүлэх2. Эрүүл мэндийн, боловсролын, хүнсний асуудал хариуцсан байгууллагууд сахартай, сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд учруулах хор холбогдлын талаарх мэдээлэл, сурталчилгааг бүх түвшинд өргөн хүрээнд зохион байгуулах 3.Хэрэглэгчид өөрсдийн нас, бие махбодийнхоо онцлог, хэрэгцээ шаардлагад тохируулан өдөрт хэрэглэж байгаа сахарын хэрэглээгээ багасгах,тухайлбал цай, кофе, тараг, хоормог, сүү, хүүхдийн будааны агшаамал, талх гэх мэт хүнсэндээ сахар нэмэлтээр хийж хэрэглэдэг бол энэ буруу дадлаа аажмаар засах4.Эцэг, эхчүүд хүүхдэдээ аль болох сахар багатай, сахаргүй хүнс, хоол өгч сурах, оронд нь сахаргүй сүү, цагаан идээ өгч хэвших, баяр ёслолоор хүүхдэд чихэр ихтэй хүнс оролцуулсан бэлэг өгдөг буруу дадлаа өөрчлөхНИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Хуваалцах