Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сакура, Канадын агч мод, Уралын тэс мод, интоор, алим, хүрэн монос нутагшуулах ажлыг хийж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлэг туршилт судалгааны төв нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 га талбайд байрладаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сакура, Канадын агч мод, Уралын тэс мод, интоор, алим, хүрэн монос нутагшуулах ажлыг хийж байна
Сакура, Канадын агч мод, Уралын тэс мод, интоор, алим, хүрэн монос нутагшуулах ажлыг хийж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлэг туршилт судалгааны төв нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 га талбайд байрладаг.

Ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн стандартын шаардлагад нийцсэн суулгацыг үржүүлж хотын ногоон байгууламжийн нэр төрлийг олшруулах зорилгоор 25 төрлийн 110 гаруй зүйл сортын гоёлын мод, сөөг, цэцэг, модны тариц суулгацыг ургуулахаар хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Аж ахуйн нэгжүүд сакура, Канадын агч мод, Уралын тэс мод, интоор, алим, хүрэн моносыг үрээр нь тарьж ургуулан нутагшуулах ажлыг хийж байна.

Энд мөн Ойн генетик, биотехнологийн лаборатори ажиллаж эхлээд байна. Цаашид энэ төвийг түшиглэн Ногоон бирж байгуулах, хүүхдүүдэд экологийн боловсрол олгох чиглэлээр сургалт судалгааны ажлуудыг хийнэ.

Хотын гудамж талбайг чимэх цэцэг бэлэн болсон байгаа. Олон наст лили, алтанзул гэх мэт цэцгээр удахгүй хотоо гоёно.

Энэ төвд Бага тойруугийн ногоон байгууламжийг шилжүүлж, ургуулж дулааны шугамын засварын ажлын дараа буцааж тарих ажил хийгдэнэ гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.

Хуваалцах