Салааны захирагч нарыг сургалтад хамруулж байна
Сургалтыг онолын хичээлийг харилцан ярилцах, үзүүлэн таниулах, шаардлага хангасан сургалтын материал, тоног төхөөрөмжийг ашиглах, дадлагын хичээлийг бодит байдалд ойртуулж, алба хаагч бүрийг биечлэн оролцуулах байдлаар явуулж байгаа бөгөөд төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал
Мэдээллийн алба

Аврах, гал унтраах ангийн салааны захирагч нарын мэргэжлийн ур чадвар, онцгой байдлын албаны дүрмийн мэдлэг, бие бялдрын хөгжил, жагсаалч байдлыг дээшлүүлэх зорилгоор “Төв, орон нутгийн Аврах, гал унтраах ангиудын салааны захирагчийн сургалт”-ыг хоёрдугаар сарын 10-14-ний хооронд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид зохион байгуулж байна.
Сургалтыг онолын хичээлийг харилцан ярилцах, үзүүлэн таниулах, шаардлага хангасан сургалтын материал, тоног төхөөрөмжийг ашиглах, дадлагын хичээлийг бодит байдалд ойртуулж, алба хаагч бүрийг биечлэн оролцуулах байдлаар явуулж байгаа бөгөөд төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангийн 49 албан хаагч хамрагдаж байгаа ажээ.


















