Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Салбар дундын хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсад протез, ортопедын үйлчилгээниий чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Салбар дундын хэлэлцүүлэг боллоо
Салбар дундын хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад протез, ортопедын үйлчилгээниий чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Герман Улсын “Human Study” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал профессор Кристиан Шлиерфтай хамтран “Монгол Улсад протез, ортопедын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх нь” сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир удирдан явуулав. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний протез, ортопед болон тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлт, хууль эрх зүйн зохицуулалт, АХБ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үйлчилгээг сайжруулах төслийн гаргасан зөвлөмж, ДЭМБ-ын санхүүжилтээр хийсэн "Туслах технологийн түргэвчилсэн үнэлгээ” судалгааны үр дүнг танилцууллаа.

Профессор Кристиан Шлиерф “Монгол Улсад чанартай протез, ортопедын үйлчилгээг сайжруулах хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэхэд анхаарах асуудал”-ыг танилцуулж, зөвлөгөө өглөө.

Хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөллүүд болон холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд, протез, ортопедын хэрэгсэл үйлдвэрлэдэг болон оруулж ирдэг байгууллагуудын төлөөлөл 110 гаруй хүн оролцлоо.

Цаашид протез, ортопедыг сайжруулах талаар талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах