Салбар нэгжийн бүтэц, орон тоог нэмэгдүүллээ
Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх,
Мэдээллийн алба

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийг Үндэсний аврах бригад болгон өргөжүүллээ.
Ингэснээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангиуд нэгдсэн зохион байгуулалтад орж, бүс нутгийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жишгээр өөрийн улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэн ажиллах боломж бүрдэж байна.
Мөн Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумдад нийт 5 Гал түймэр унтраах, аврах анги, Баянхонгор аймгийн Баянговь,Төв аймгийн Лүн болон Баян сумдад нийт 3 Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийг Онцгой байдлын хэлтэс болгон өргөтгөн, салбар нэгжийн бүтэц орон тоог нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол батлууллаа гэж ОБЕГ-аас мэдээлэв.


















