Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Салхинцэцэг өвчнөөс сэргийлье

Салхинцэцэг нь цочмог, системжсэн ихэвчлэн 13-аас доош насны хүүхдэд varicella zoster вирусээр агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Салхинцэцэг өвчнөөс сэргийлье
Салхинцэцэг өвчнөөс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Одоогийн байдлаар Халдвар судлалын үндэсний төвд 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнх нь 0-5 настай хүүхдүүд байна.

Нууц хугацаа (2-3 долоо хоног)
Өвчний үргэлжлэх хугацаа (4-7 хоног)

Өвчний эхэн үед илрэх шинж тэмдэг

• Толгой өвдөх
• Ядарч сульдах
• Хоолонд дургүй болох
• Гэдэс өвдөх (1-2 өдөр)

Өвчний ид үед илрэх шинж тэмдэг

• Арьс загатнах
• Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарах
• 38-39 хэм халуурах
• Амны хөндийд шарх гарах

Таны хүүхдэд болон танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж эмчид хандаарай.

Урьдчилан сэргийлэх арга

• Амны хаалт зүүх
• Дархлаагаа дэмжих
• Чийгтэй цэвэрлэгээг хийх
• Агааржуулалт хийх
• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
• Өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах
• Вакцинд хамрагдах

Эх сурвалж: НЭМҮТ

Хуваалцах