Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Самар түүж явсан иргэд гал алдсанаас 1 га газар шатжээ

Сүүлийн үед иргэдийн санамсар болгоомжгүй, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хангаагүйгээс болж гал алдан хүний амь эрсдэх, байгаль экологид хор хохирол учруулах тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самар түүж явсан иргэд гал алдсанаас 1 га газар шатжээ
Самар түүж явсан иргэд гал алдсанаас 1 га газар шатжээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед иргэдийн санамсар болгоомжгүй, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хангаагүйгээс болж гал алдан хүний амь эрсдэх, байгаль экологид хор хохирол учруулах тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд Хан уулын Чулуутын аманд гал гарснаас Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд 1 га газар шатжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна.

Хуваалцах