Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Самсунг электроникс шинэ загварын “аргамжаагүй” өсгөгчөө зах зээлд гаргалаа

Энэ онд Самсунг электроникс Samsung Galaxy S6 edge, Galaxy S6 edge Plus, Gear S2, Galaxy Note 5, SleepSense гээд гайхалтай олон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулаад байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самсунг электроникс шинэ загварын “аргамжаагүй” өсгөгчөө зах зээлд гаргалаа
Самсунг электроникс шинэ загварын “аргамжаагүй” өсгөгчөө зах зээлд гаргалаа. Зураг: МҮОНРТ

Энэ онд Самсунг электроникс Samsung Galaxy S6 edge, Galaxy S6 edge Plus, Gear S2, Galaxy Note 5, SleepSense гээд гайхалтай олон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулаад байгаа билээ. Үүний үргэлжлэл болгож Wireless Audio 360 төслийн хүрээнд хөгжүүлсэн R5, R3, R1 модел бүхий гурван шинэ загварын аргамжаагүй өсгөгч /Wireless Speaker/-ийг танилцууллаа. Уг өсгөгч нь өөр дээрээ дууны тохиргоог хийх, удирдах зориулалттай мэдрэгч бүхий товчлууртайн зэрэгцээгээр утас, цаг, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжүүдээсээ өсгөгчөө удирдах боломжийг олгодог Multiroom аппликейшний хэрэглээг илүү боловсронгуй болгосноороо онцлог юм.Утасгүй өсгөгчөө ухаалаг төхөөрөмжүүдээсээ удирданаХэрэглэгч компьютер, гар утас, таблет, ухаалаг цаг гэх мэт төхөөрөмжүүдээсээ өсгөгчийг удирдаж, тус төхөөрөмжүүд дээрээ байгаа дуртай дуугаа тоглуулах, дууны чанга, сулыг удирдах боломжтой.Өрөөний аль ч хэсэгт байрлуулах боломжтойУг шинэ загварын өсгөгчүүд нь ямар нэг холбоос, утасгүй учир гэрийн аль ч хэсэгт зөөвөрлөн байрлуулах боломжтойн зэрэгцээ гэрийн бүх өрөөнд жигд түгэх цэвэр, тод дуугаралтыг мэдрүүлнэ.Хөгжим таныг утасгүйгээр даганаR5, R3, R1 загвар нь шинэчлэгдсэн Multiroom аппликэйшнээр андройд болон IOS үйлдлийн системтэй гар утас, таблет болон Gear S2 зэрэг ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогддог. Ингэснээр хэрэглэгч WiFi-ийн тусламжтайгаар хөгжмөө утасгүйгээр удирдах боломжтой болно. Аппликэйшн нь хэрэглэгчид дуугаа хайхад илүү хялбар сонголтыг олгож, дэлгэц дээр дууны жагсаалтыг (playlist) үүсгэх боломжийг олгодог.

Хуваалцах