Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Самсунг" компани "Galaxy S20", "Galaxy Z Flip" утсаа албан ёсоор танилцууллаа

"Самсунг"-ийн шинэ ухаалаг утас болох "Galaxy S20" дотроо гурван өөр төрөл байгаа юм. Тодруулбал, энгийн "Galaxy S20" нь 6.2 инч буюу 15.7 см-ын дэлгэцтэй, ард талдаа гурван камертай юм. Дээрх камер нь 64 мегапиксел телеобьектив линзтэй, 12 мегапикселийн өргөнтэй.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Самсунг" компани "Galaxy S20", "Galaxy Z Flip" утсаа албан ёсоор танилцууллаа
"Самсунг" компани "Galaxy S20", "Galaxy Z Flip" утсаа албан ёсоор танилцууллаа. Зураг: МҮОНРТ

"Самсунг"-ийн шинэ ухаалаг утас болох "Galaxy S20" дотроо гурван өөр төрөл байгаа юм. Тодруулбал, энгийн "Galaxy S20" нь 6.2 инч буюу 15.7 см-ын дэлгэцтэй, ард талдаа гурван камертай юм. Дээрх камер нь 64 мегапиксел телеобьектив линзтэй, 12 мегапикселийн өргөнтэй.

Энгийн "Galaxy S20" утас нь бусад загвараасаа арай хямд буюу 999 ам.доллараар худалдаанд гарах юм. Харин "Galaxy S20+" утас нь 6.7 инч буюу 17 см-ын дэлгэцтэй, камерын хувьд мэдрэгч сайтай, 1199 ам.доллараар худалдаанд гарна.

Дараагийн загвар "Galaxy S20 Ultra" ухаалаг утас нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар видео болон фото зургийг нэгэн зэрэг авах чадвартай юм. Мөн энэхүү утас нь 4K-аас дөрөв дахин илүү буюу 8K-гийн нягтаршилтай бичлэг хийх чадалтай юм.

"Galaxy S20" утаснууд 5G өндөр хурдны интернэтийг дэмжигч юм. Үүнээс гадна "Самсунг" компани овор хэмжээ багатай, эвхэгддэг "Galaxy Z Flip" ухаалаг утсаа албан ёсоор танилцуулаад байгаа юм. 4G интернэт сүлжээг дэмжигч энэхүү утасны нүүрийг зурагдахаас хамгаалах тусгай төрлийн уян шилээр бүрхсэн байна.

"Самсунг" компаниас "Galaxy Z Flip" утас нь 200 000 гаруй удаа нээж, хаахад эвдрэл гарахгүй, эдэлгээ даана гэдгийг онцолжээ. Халаасны утас гэгдэж буй "Galaxy Z Flip"-ийг хоёрдугаар сарын 14-нөөс албан ёсоор худалдаанд гаргах төдийгүй 1380 ам.доллар ханштай байх юм.

Хуваалцах