Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Samsung" Wi-Fi-ийн хурдыг тав дахин нэмэгдүүлсэн гэв

Өмнөд Солонгосын "Samsung Electronics" компани "Wi-Fi"-ийн өгөгдөл дамжуулах одоогийн хурдыг тав дахин нэмэгдүүлэх технологийг хөгжүүлснээ зарлалаа.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Samsung" Wi-Fi-ийн хурдыг тав дахин нэмэгдүүлсэн гэв
"Samsung" Wi-Fi-ийн хурдыг тав дахин нэмэгдүүлсэн гэв. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын "Samsung Electronics" компани "Wi-Fi"-ийн өгөгдөл дамжуулах одоогийн хурдыг тав дахин нэмэгдүүлэх технологийг хөгжүүлснээ зарлалаа. Тус компанийн мэдээлснээр инженерүүд нь дамжуулах хурдыг нэмэгдүүлэхэд саад болж байсан техникийн томоохон хоёр асуудлыг шийдсэн байна. Өөрөөр хэлбэл, "Samsung"-ийн амлалт бодитой бол нэг гигабайт файлыг гурван секунд хүрэхгүй хугацаанд дамжуулах боломж бүрджээ.

Тус компанийн мэдэгдэлд онцлосноор инженерүүд нь 60 гигагерцийн "Wi-Fi" дээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн wi-fi системүүд 2.4 болон 5 гигагерцийн давтамж ашигладаг байна. "Wi-fi"-д олон төхөөрөмж холбогдсон үед хурд саардаг байдлыг хязгаарласны зэрэгцээ антенныг сайжруулснаар сигналыг илүү хол зайд, илүү чанартай дамжуулах боломж бүрдсэн гэж "Samsung" мэдэгджээ. Ямартай ч 60 гигагерцийн wi-fi стандарттай анхны бүтээгдэхүүнүүд 2015 онд зах зээлд гарна гэсэн хүлээлттэй байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах