Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сан Франциско хотын захиргааны байр Монгол Улсын Төрийн далбааны өнгөөр гэрэлтэнэ

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан АНУ-ын Сан Франциско хотод долоодугаар сарын 11-ний өдрийг Монголын Соёлын өвийн өдөр болгон зарлаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сан Франциско хотын захиргааны байр Монгол Улсын Төрийн далбааны өнгөөр гэрэлтэнэ
Сан Франциско хотын захиргааны байр Монгол Улсын Төрийн далбааны өнгөөр гэрэлтэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан АНУ-ын Сан Франциско хотод долоодугаар сарын 11-ний өдрийг Монголын Соёлын өвийн өдөр болгон зарлаад байна. Тодруулбал, Сан Франциско хотын Захирагч тунхаг бичигт гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд Сан Франциско хотын захиргааны байранд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын ажиллагаа болох юм. Мөн долоодугаар сарын 11-ний үдэш 20:30 цагт Сан Франциско хотын захиргааны байр Монгол Улсын Төрийн далбааны өнгөөр анх удаагаа гэрэлтэнэ.Тус хотод ажиллаж, амьдарч буй монголчуудыг Монгол Улсын Төрийн далбааны өнгөөр гэрэлтэх Сан Франциско хотын захиргааны байрны өмнө зургаа авахуулж, монгол дуугаа хамтдаа дуулахыг Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас уриалж байна. Долоодугаар сарын 11-ний 20:30-21:30 цагийн хооронд тус хотын захиргааны байрны өмнөх "Civic Center Plaza" талбайд авахуулсан зураг, видеогоо өөрийн сошиал медиагаараа #NaadamSF#NaadamBayArea#Naadam2022#MongolNaadam хаштагтай постлож, Төрийн далбаатайгаа зургаа авахуулахыг уриаллаа.

Хуваалцах