Сангийн сайд асан С.Баярцогтыг нэг сар хорихоор болов
Нийслэлийн прокурорын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд асан С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дараах шийдвэрийг гаргажээ.
Мэдээллийн алба

Тодруулбал, С.Баярцогтыг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Түүнийг өнгөрсөн онд “Оюутолгой” төсөлтэй холбоотой гэрээ, эрх зүйн баримт бичгийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн яллагдагчаар татан цагдан хорьж, шалгаж байсан. Улмаар батлан даалтад гаргаж, хилээр гарахыг хориглосон байдаг.