Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатар Сангийн яаманд хүрэлцэн ирж үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ч.Хүрэлбаатар 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сангийн сайд Ч. Хүрэлбаатар үүрэгт ажлаа хүлээн авлаа
Сангийн сайд Ч. Хүрэлбаатар үүрэгт ажлаа хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатар Сангийн яаманд хүрэлцэн ирж үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ч.Хүрэлбаатар 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сиднейн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй.

1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, улмаар 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Түлш эрчим хүчний сайд, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. 2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бол 2016 оноос энэ албан тушаалд дахин сонгогдон ажиллаж байв.

Хуваалцах