Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн дэлхийн бодлогын форум үргэлжилж байна
Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/, Йорданы Төв банктай хамтран зохион байгуулж буй Дэлхийн бодлогын форумд Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны дарга,
Мэдээллийн алба

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/, Йорданы Төв банктай хамтран зохион байгуулж буй Дэлхийн бодлогын форумд Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны дарга, тус нийгэмлэгийн Зүүн европ, төв азийн бүсийн санаачилга /ECAPI/-ын дарга Д.Баярсайхан төлөөллийн хамт оролцож байна.
“Уян хатан, хүртээмжтэй, тогтвортой ирээдүй рүү хамтдаа” сэдвийн дор Йорданы Хашимитын Вант Улсад энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн форумд дэлхийн 80 гаруй орны 500 гаруй санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны төлөөлөл болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож “Ковид-19” ба дэлхийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдал цаашилбал цар тахлын дараах санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, нээлттэй болгоход чиглэсэн бодлого, түүнийг үр өгөөтэй хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар хэлэлцэх юм.
“Санхүүгийн хүртээмжийн стратеги”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ” зэрэг нийт 7 ажлын хэсгийн хурлаар форум өчигдөр эхэлсэн бөгөөд СЗХ-ны төлөөлөл ажлын хэсэг тус бүрийн хуралд оролцож санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, түүний шийдэл, сайн туршлагын талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


















