Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Санхүүгийн мөрдлөг” сургалтад мөрдөгчид хамрагдаж байна

Дэлхийн банкны “Стар нэгж”-ээс санаачлан энэ оны 04 дүгээр сарын 04-14-ний өдрүүдэд зохион байгуулж буй "Санхүүгийн мөрдлөг” сэдэвт сургалтад Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгчдийг хамруулж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Санхүүгийн мөрдлөг” сургалтад мөрдөгчид хамрагдаж байна
"Санхүүгийн мөрдлөг” сургалтад мөрдөгчид хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банкны “Стар нэгж”-ээс санаачлан энэ оны 04 дүгээр сарын 04-14-ний өдрүүдэд зохион байгуулж буй "Санхүүгийн мөрдлөг” сэдэвт сургалтад Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгчдийг хамруулж байна.

Энэхүү сургалтаар практик ажиллагаан дээр суурилсан бодит хэрэг, санхүүгийн урсгал, банкны дансанд дүн шинжилгээ хийх, схем үүсгэх, нотлох баримтын матриц гаргах, цаг хугацааны тойм боловсруулах зэрэг дасгал ажлуудыг хийхийн зэрэгцээ хувь хүн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн тухай мэдээ, мэдээлэл цуглуулахад нээлттэй эх сурвалжийг хэрхэн ашиглах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн талаар мэдлэг олгох юм.

Хуваалцах