Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2019 оны III улирлын ээлжит хуралдаан 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар (i) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, (ii) Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийг даатгалд хамруулах тух

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2019 оны III улирлын ээлжит хуралдаан 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар (i) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, (ii) Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийг даатгалд хамруулах тухай зэрэг асуудлуудыг СТБЗ-ийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ.

СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ даргалж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН

АЖЛЫН АЛБА

Хуваалцах