Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудит хийх гүйцэтгэгч компанийг тодрууллаа

2014 оны арваннэгдугаар сарын 13-ны өдөр Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар МҮОНРТ-ийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудитын шалгалт хийх байгууллагыг сонгон шалгаруулж тогтоол гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудит хийх гүйцэтгэгч компанийг тодрууллаа
Санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудит хийх гүйцэтгэгч компанийг тодрууллаа. Зураг: МҮОНРТ

2014 оны арваннэгдугаар сарын 13-ны өдөр Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар МҮОНРТ-ийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудитын шалгалт хийх байгууллагыг сонгон шалгаруулж тогтоол гаргалаа.

Сонгон шалгаруулалтыг 2014 оны аравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2014 оны арваннэгдүээр сарын 7-ны өдөр хүртэл “Өдрийн сонин”-оор дамжуулан зарласан.

  • “CSI audit” ХХК

  • “Улаанбаатар аудит” ХХК

  • “Silver Syndicate audit” ХХК

  • “Golden page audit” ХХК

  • “Mongolian Business rating audit” ХХК

  • “SGMD audit” ХХК

  • “Фиксал аудит” ХХК

  • “Од бүртгэл аудит” ХХК

Эдгээр найман байгууллага дээрх хугацаанд саналаа ирүүлсэн. МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөл тухайн байгууллагуудын материалыг судлан үзэж үнийн санал, ажлын туршлага, мэргэжилтнүүдийн чадавх зэргийг харьцуулсны үндсэн дээр “Улаанбаатар аудит” ХХК-ийг МҮОНРТ-ийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудит хийлгэх гүйцэтгэгч компаниар шалгаруулахыг санал болгож Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталлаа.

Хуваалцах